Wednesday, 2026-06-03, 9:20 AM
Welcome Guest | RSS
ҮНДСЭН ЦЭС
Мэдээний төрөл
ДАШТ [7]
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Монголын лиг [2]
монголын лигийн тухай мэдээ мэдээлэл
Barclays Premier лиг [9]
Английн лигийн тухай мэдээлэл
La Liga [3]
Испаний пример лиг
Serie A [1]
Италийн дээд лиг
Bundesliga [1]
Германы дээд лиг
Champions League [11]
Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн мэдээлэл энд байна
UEFA евро лиг [3]
европын лигийн тухай мэдээлэл
Ханын Цаас [1]
Хөлбөмбөгийн гайхамшигтай ханын цааснууд
Дуу, Видео [1]
Хөлбөмбөгийн сонирхолтой агшинг эндээс
Тоглоом, Флеш тоглоом [0]
Сонирхолтой Мэдээлэл [9]
Хөлбөмбөгийн сонирхолтой мэдээлэл
Бусад Лиг [0]
Бусад Лигийн Мэдээ
Тоолуур
Нэвтрэх
ДАШТ эхлэхэд
Main » 2010 » April » 21 » Барса Сан Сирод ”бут ниргүүллээ”
6:03 AM
Барса Сан Сирод ”бут ниргүүллээ”

Барса сүүлийн 2 жил амсаагүй хүнд ялагдлаа Сан Сирод амсаж 3 : 1-ээр Интерт хожигдлоо. Пепийн хөвгүүд тоглолтын эхлэлийг муугүй тавьж Педрогийн гоолоор тэргүүлж байсан ч талбайн эзэд шүгэл дуугарахаас өмнө 3 гоол дараалан оруулж тэднийг хүнд байдалд оруулжээ.

Каталоноос Милан хүртэл 1000 орчим км замыг автобусаар туулж ирсэн Барсагийн тоглогчдыг нилээд ядарсан байх магадлалтай гэж тоглолтын өмнө мэргэжилтнүүд ярьж байлаа.

Үүнийг  бодолцсон уу Моуриньо гарааны бүрэлдэхүүнээ сонгохдоо довтолгооны тоглогчдийг түлхүү багтаасан байлаа. Тухайлбал Милито, Это’ог  Шнайдер, Пандев дэмжиж хагас хамгаалалтанд тоглож байв. Харин Пеп Гуардиола уламжлалт 4 : 3 : 3 тактикаараа Педро, Месси хоёр жигүүрээс Златаныг дэмжих довотoлгоог гаргасан байсан юм.

Эхний 20 минтын байдлаар 60 хувьтай бөмбөгийг эзэмшиж байсан Барсачууд хэд хэдэн аюултай довтолгоо өрнүүлсний эцэст 19 дэх минутад Максвелийн хөндлөн дамжуулалтаар Педро гоолдож чадсан байна.

Хэсгийн шатанд Педро мөн л Интерийн хаалганд гоол оруулж байсан бөгөөд энэ улиралд ийнхүү 20 гоолтой боллоо. Гэхдээ энэ гоолоос 10 минутын дараа талбайн эзэд хариуг нь барьж чадсан. Самуель Это’о баруун жигүүрээс дамжуулалт өгөхөд Барсагийн хамгаалагчид бүгд Милито дээр анхаарлаа хандуулсан байлаа. Энэ үед хойноос Шнайдер орж ирэн Валдесийн хаалганд тэнцээний бөмбөгийг оруулж дөнгөжээ.

Энэ гоолоос эхлэн Интерийн бөмбөг эзэмшилтийн хувьд бага багаар дээшилсээр тоглолтын төгсгөлд Барсагаас нилээд давуу болж чадсн байгаа. Эхний үед Интерийн довтлогчид 5 удаа отон тоглолтонд орсон бөгөөд  тэдгээрээс ганц хоёр нь отон биш байх эргэлзээтэй зүйлүүд ч харагдаж байлаа. Эхний хагасын завсарлагаанаар 2 багийн дасгалжуулагчид бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийсэнгүй.

48 дахь минутад Майкон Мессигээс бөмбөг тасалж сөрөг довтолгоонд орлоо. Улмаар Милитод дамжуулж энэ довтолгооны төгсгөлийг өөрөө амжилттай хийж чадсанаар Интер 2 : 1-ээр тэргүүлж эхэллээ. Ийнхүү Бразил эр сүүлд оролцсон хоёр чухал тоглолтдоо гоол оруулж багтаа том тус хүргэлээ. Түүнтэй Бразилын баруун жигүүрийн хамгаалалтыг булаацалддаг Дани Алвес энэ тоглолтонд Майконы хэмжээнд хүртэл сайн байж чадсангүй.  Тоглолт яг Моуриньогийн бодож байсан ёсоор өрнөж Барсагийнхан бага багаар ядарч эхэллээ. Энэ үед нь Жозе Горан Пандевийг суулгаж Станковичийг талбайд оруулснаар Интерийн довтолгоо Барсагийн хамгаалагчдад бүр ч ярвигтай болж ирсэн.

Ялагдаж байгаа хэрнээ гол довтлогч Ибрагимовичоо Абидалаар сэлгэсэн нь Пепийг шүүмжлэх нэг шалтаг болсон. Тоглолт дуустал мань эр ахин сэлгээ хийгээгүй бөгөөд Бояан, Жеффрен гэсэн хурдтай залуусыг оруулж ирсэн бол үр дүн арай өөр байх байсан байж мэдэх юм.
Ибраг сэлгээнд суухаас нэг минутын өмнө буюу 61 дэх минутад Тьягу Мотта төвөөс бөмбөг тасалж Самуель Это’од дамжуулалахад Камерун эр эсрэг талын жигүүрт сул байсан Шнайдерийг анзаарч дамжуулалт өглөө. Шнайдерийн мөргөлт хэдийгээр амжилттай болоогүй ч Милито зөв байрлалаа эзэлсэн байсан тул довтолгоог гүйцээж багийнхаа 3 дахь гоолыг оруулж чадсан юм.


73 дахь минутад Майкон Месситэй мөргөж хүнд бэртэл авч Кивугаар сэлгэгдлээ. Хэрвээ Майкон улиралын үлдсэн тоглолтуудад оролцож чадахгүй бол Интерийн хүч нилээд суларна гэсэн үг.
Цаг дуусах дөхөх тусам Барсагийн довтолгоо сэргэж өрсөлөгчөө сандаргаж эхэллээ. Пике энэ үеэс довтолгоонд идэвхтэй оролцож хэсгийн шатанд гоолдсон түүхээ давтахаар мэрийсэн боловч Интерийн хамгаалалтыг давж чадсангүй. Ялангуяа цаг дуусахаас 5 минутын Пикегийн хаалга руу бараг орсон бөмбөгийг Лусио замаас нь тасалж багаа аварсан байгаа.

Мөн Мессигийн аюултай чөлөөт цохилт Цесарын хаалганд орох тун дөхсөн. Гэхдээ эдгээрээс аль нь ч гоол болоогүй. Барса энэ улиралд байтугай сүүлийн 2 жил ийм том ялагдал амсаагүй. Одоо тэд хариу тоглолтонд 2 гоолын зөрүүтэй ялах шаардлагатай болж байна. Багийн ахлагч Карлос Пуёол энэ тоглолтонд шар хуудсаар торгуулж хариу тоглолтыг өнжих болсон нь тэдэнд саад болж мэдэх олон асуудлуудын нэг. Харин Интерээс Станкович дээрхи шалтгаанаар Ноу Кампад зочлохгүй.
Юу ч гэсэн хөлбөмбөг сонирхогчдыг суудлаас нь өндийлгөсөн гайхалтай тулаан Сан Сирод боллоо. Ноу Кампад үүнээс ч илүү сонирхолтой тулаан биднийг хүлээж байгаа нь ойлгомжтой


Category: Champions League | Views: 479 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
barclays league

МЭНДЧИЛГЭЭ
BARCLAYS
LA league
tops
Tsahim.net Topsites List Монголын шилдэг ТОП вэб сайтууд. Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

www.markawarez.tk

yonoo.ucoz.com

tsoom.ucoz.com

Dragonadopters

league's
Untitled Document


| Copyright Goal.mn © 2026 | Make a free website with uCoz |