10 номерийн ”алуурууд” Хөлбөмбөгт
10 номер жирийн нэгэн тоо биш. Энэ номерийг эзэмшиж байгаа тоглогч бол
тухайн багийн амин сүнс, гол найруулагч, багийн ахлагч байх нь олонтоо.
Домогт Пелегийн үеэс эхлэлтэй энэ уламжлалыг Диего Марадона, Иохан
Кройф, Роберто Бажжо, Зико, Зидан гээд үе үеийн агуу тоглогчид
үргэлжлүүлсэн. Эдгээр тоглогчид бүгдээрээ л хөлбөмбөгийн ертөнцөд хийх
юмаа хийсэн, багийнхаа лидер болсон тоглогчид байсан. Гэтэл орчин үед
энэ номерийн нэр хүнд унаж, дуртай тоглогч нь 10 дугаарыг зүүх болжээ.
Уг нь бол хөлбөмбөгт хаалгач 1 номерийг зүүж, хамгаалагчид 2 , 3 , 4
төвийн хагасууд 7 , 8 гэх зэргээр авдаг байсан бичигдээгүй хуультай.
Гэтэл одоо жигүүрийн хамгаалагчын нуруун дээр 10 дугаар гялалзаж,
төвийн довтлогч 4 номертой харайлгаж явах болж. Ингээд та бүхэнд
”домогт” 10 номерийн нэр хүндийг унагаж яваа зарим тоглогчдоос хүргэе.
10. Жон Карью (Астон Вилла)
2007 онд түүнийг Астон Виллад ирэхэд Милан Барош зөрөөд Лион руу
явсан. Ингээд Чех эрийн эзэмшиж байсан 10 дугаар Карьюд ирсэн юм.
Хэтэрхий ”бойтог” удаан хөдөлгөөнтэй гэж гоочлуулдаг энэ эр уг нь 10
дугаарыг зүүснээрээ багийнхаа гол тоглогч болох ёстой байв. Гэтэл
улирал өнгөрөх тусам түүний тоглолт улам л муудаад байдаг. Магадгүй
тэрний араас Петер Крауч, Эмиль Хэскэй, Лука Тони 10 дугаарыг зүүхээр
шийдэх вий дээ.
9. Угу Виано (Португал)
2002 онд Угу их эрчтэй гарч ирсэн. Ердөө 19 настай ч гэсэн тоглолтын
маш сайн мэдэрдэг, дамжуулалт сайн өгдөг чанараараа европын багуудын
анхаарлыг татаж байв. Эцэст нь тэр Английн Нью Кэсл багийн саналыг
хүлээж авсан бөгөөд гарааны 11-т байнга багтаж ер нь ”дажгүй залуу”
гэсэн дүгнэлтийг фенүүдээсээ авсан юм. Гэхдээ л 2006 оны ДАШТ-д
оролцохдоо тэр Фигү, К.Роналду, Декү нарын хажууд ”балчир жаал”
хэвээрээ л байсан. Харин яагаад түүнд 10 дугаарыг өгсөн нь тун
ойлгомжгүй. Сколари түүнд тэгтлээ итгэж байсан уу гэтэл тэмцээний турш,
2 л удаа сэлгээгээр гаргасан байх юм. Бас болоогүй ээ Английн эсрэг
пенальти алдаж багаа хөөдөх дөхсөн.
8. Оливер Нойвель (Герман)
”Бөгтөр” Нойвель 2006, 2008 оны Дэлхий, Европын аваргад 10 дугаарыг
зүүсэн. Нас альхэдийнэ 30 хол гарсан ч гэсэн Подолски, Клозе гээд
шижигнэсэн залуусын хажуугаар гараанд гараад хааяа гоол оруулаад л
байдаг. Гэхдээ шигшээдээ 10 жил тоглохдоо тэгж их ”гийгүүлээд” байсан
зүйл тэрэнд ер нь ховорхон. Хоёр, гурван ДАШТ, Европын аваргад
оролцохдоо ердөө 2 л гоол оруулж байжээ. Магадгүй 2008 оны Европын
аваргад түүнд 10 дугаарыг өгч, бүрэлдэхүүндээ багтаасан нь ердөө л
хүндэтгэсэн л хэрэг байх. Гэхдээ Германы домог болсон Гантер Нетзер,
Уолфьганг Оверат, Лоттер Матеус нарт энэ явдал тийм ч таатай
санагдаагүй байх.
7. Жосе Антонио Рейс (Испани)

Испанид
уг нь Чави, Торрес, Раул, Вилла гээд 10 номерийн нэр хүндийг өлхөөн
аваад явчих авьяас чадвартай залуус зөндөө л байна. Гэтэл яагаад
жигүүрийн хагас, дээр нь гараанд гарах ямар ч боломж байгаагүй шүү дээ.
Испаний 10 номер 2006 оны ДАШТ-д сэлгээний сандалд л сууж байсан. Уг нь
энэ дугаар арай өөр хүнд л очих ёстой байсансан.
6. Рууд ван Нистелрой (Голланд)
Рууд бол агуу довтлогч. Мэдээж үүнтэй маргах хэн ч байхгүй. Гэхдээ
тэр 10 бус 9 номерт зориулагдсан тоглогч. Яг л Пиппо, Трезеге шигтэр
тавын шугам дотроос ”үхлийн” цохилт өгч, тоглолтын эцсийн цэгийг
тавьдаг. Магадгүй Пиппо 10 дугаарыг зүүгээд тоглож байвал танд бага
зэрэг ”эвгүй” л харагдах байх.
Евро 2004 тэмцээнд Рууд 9 дугаараа зүүгээд Шнайдер, Роббен, Ван дер Ваарт нарын нэгэнд 10-аа өгсөн бол илүү ”зохимжтой” байхсан.
5. Лассана Диарра (Реал Мадрид)
Лассана шиг шилдэг хамгаалах хагас одоогоор ховорхон байна. Тэр
эсрэг багийн ямар ч аюултай довтолгоог зайлуулж багаа аварч чадна.
Гэхдээ 10 номер ”уран зураач”-дад зориулагдсан болохоос ”хар
ажилч”-дад зориулагдаагүй. Уг нь Мадридийн багт Раул, Роналду,
Какагаас өгсүүлээд цөөнгүй ”уран зураачид” байгаа.
4. Никола Берти (Итали)
1990 оны дэлхийн аваргад Италичууд гарцаа байхгүй гол ”фаворит”
байсан.Нутагтаа тоглож байгаа болохоор хүн болгон л тэднийг дор хаяж
финал хүрнэ гэж найдаж байв.
Гэтэл шөвгийн дөрөвт Аргентинд торгуулийн цохилтоор дийлдэж нүдэндээ
нулимстай тэмцээнийг орхиж байлаа. Магадгүй Роберто Донадони, Жузеппе
Жианини, Роберто Бажжо гээд гол тоглогчдодоо итгэл хүлээлгэж хэний ч
мэдэхгүй Берти гэж залууд 10 дугаараа өгч хамаг итгэлээ өгөөгүй байсан
бол бүх зүйл арай өөр байх байсан ч юм билүү.
3. Сиднэй Гову (Франц)
Үргэлж санаанд оромгүй алхам хийж байдаг Раймон Доменегийн бас нэг
тайлбарлахад хэцүү шийдвэр Евро 2008 тэмцээний өмнө Говуд 10 дугаарыг
өгсөн явдал. Мэдээж хэрэг Трезеге, Фрэй нарыг авч явалгүй орхисон нь
бас л олныг гайхшралд оруулсан.Үр дүнд нь юу болсон гээч.
3 тоглолт 1 тэнцээ – гутамшиг, бухимдал, ялагдал…
2. Андрэй Воронин (Ливерпуль)
Тоглогчдодоо дугаар хуваарилахдаа Ливерпулийн удирдлагууд бага зэрэг
”нойрмог” байсан бололтой. Хоёр жилийг Анфиелдэд өнгөрүүлэхдээ 30
тоглолтонд 5-хан гоол оруулсан сэлгээний довтлогчид энэ нэр хүндтэй
номерийг өгсөн нь үнэхээр ойлгомжгүй явдал. Эсвэл энэ номерийг аваад
Воронин улам хичээнэ гэж найдсан юм боловуу.
1. Уйльям Галлас
Ер
нь хараад байхад Английн хөлбөмбөгт дээр дурьдсан ”номерийн бичигдээгүй
хууль” нэг их үйлчилдэггүй бололтой. Зодог тайлах хүртлээ Деннис
Бергамп Арсеналд 10 дугаарыг нэр төртэй авч явж байсан, гэтэл одоо
төвийн хамгаалагч Уйльям Галлас энэ дугаарыг зүүж байх юм. Магадгүй
хэдэн жилийн дараа хаалгач 10 дугаарыг зүүчихсэн, 1 номертэй довтлогч
талбайд гүйж байх юм биш байгаа. Мэдээж хэрэг хамгаалагчынхаа хувьд
Галлас муугүй залуу. Гэхдээ түүнд энэ номер үнэхээр ”зохихгүй” байна
|