Wednesday, 2026-06-03, 9:20 AM
Welcome Guest | RSS
ҮНДСЭН ЦЭС
Мэдээний төрөл
ДАШТ [7]
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Монголын лиг [2]
монголын лигийн тухай мэдээ мэдээлэл
Barclays Premier лиг [9]
Английн лигийн тухай мэдээлэл
La Liga [3]
Испаний пример лиг
Serie A [1]
Италийн дээд лиг
Bundesliga [1]
Германы дээд лиг
Champions League [11]
Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн мэдээлэл энд байна
UEFA евро лиг [3]
европын лигийн тухай мэдээлэл
Ханын Цаас [1]
Хөлбөмбөгийн гайхамшигтай ханын цааснууд
Дуу, Видео [1]
Хөлбөмбөгийн сонирхолтой агшинг эндээс
Тоглоом, Флеш тоглоом [0]
Сонирхолтой Мэдээлэл [9]
Хөлбөмбөгийн сонирхолтой мэдээлэл
Бусад Лиг [0]
Бусад Лигийн Мэдээ
Тоолуур
Нэвтрэх
ДАШТ эхлэхэд
Main » 2010 » April » 1 » Арсенал 2:2 Барселона
5:40 PM
Арсенал 2:2 Барселона

Аваргуудын лигийн шөвгийн 8-ын Арсенал – Барселона хосын эхний тоглолт Лондон хотноо "Эмирайтс” цэнгэлдэх хүрээлэнд боллоо
Зочид эхний хагасыг маш гайхалтай тоглолтоор чимж, Арсеналыг бүрэн давамгайлсан ч харамсалтай нь гоол хийж чадаагүй. Ялангуяа эхний 15-хан минутанд нийт 9 цохилт, үүний 5 нь хаалга руу чиглэсэн байжээ.
Арсеналын хаалгач Алмуниа олон удаа багаа аварсан хаалтууд хийж байв. Харин 2-р үе дөнгөж эхлээд Чавигийн дамжуулалтаар Златан Ибрахимович тоглолтын салхийг хагалсан бөгөөд үүнээс удалгүй Пикегийн дамжуулалтаар Швед эр дахин 1 гоол хийж Барса бараг л дараагийн шатанд шалгарах эрхээ аваад байв.
Гэвч Арсенал бууж өгсөнгүй, Тео Уолкотт сэлгээгээр орж ирээд өөрийн хурдаа харуулж гоодсоноор тоог 2:1 болгосон. Уолкоттийн гоолоос хойш Арсеналын тоглолт илт сэргэсэн бөгөөд 83 дахь минутанд Фабрегасийг Пуойль өөрийн 16 дотор унагасан гэж шүүгч үзээд 11 метрийн цохилт заажээ. Энэ боломжийг Фабрегас алдсангүй, тоог 2:2 болгосон байна.
Ингээд тоглолт тэнцээгээр дуусав. Энэ бол Барсад ашигтай үр дүн хэдий ч Уолкоттийн гоол ортол буюу 69 дэх минут хүртэл илт давамгай тоглочихоод 2 гоолын давуу байдлаа алдсан гэхээр бас харамсалтай. Мөн хариу тоглолтонд төвийн хамгаалалтын шилдэг хослол болох Пуойль, Пикегүй тоглох болж байна. Пуойль Фабрегас дээр гаргасан алдааныхаа улмаас улаан хуудас авсан бол Пике өмнө нь шар хуудастай байсан, 2-р үед шар хуудас авснаар нэг тоглолт өнжих болжээ.








Category: Champions League | Views: 439 | Added by: admin | Rating: 0.0/0
Total comments: 1
0  
1 Bachka^Barca   (2010-04-02 7:42 PM) [Мэдээ]
Arsenal yamar muuhai aztai bnaa. Talbai deer n bujig taviad bhad yaj iijaagaad tentschihiimaa. Gehdee odoo Barca bagiin talbai deer saihan toglolt bolno doo. Barca Barca Baaaaarca!!!

Name *:
Email *:
Code *:
barclays league

МЭНДЧИЛГЭЭ
BARCLAYS
LA league
tops
Tsahim.net Topsites List Монголын шилдэг ТОП вэб сайтууд. Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

www.markawarez.tk

yonoo.ucoz.com

tsoom.ucoz.com

Dragonadopters

league's
Untitled Document


| Copyright Goal.mn © 2026 | Make a free website with uCoz |