Wednesday, 2026-06-03, 9:20 AM
Welcome Guest | RSS
ҮНДСЭН ЦЭС
Мэдээний төрөл
ДАШТ [7]
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Монголын лиг [2]
монголын лигийн тухай мэдээ мэдээлэл
Barclays Premier лиг [9]
Английн лигийн тухай мэдээлэл
La Liga [3]
Испаний пример лиг
Serie A [1]
Италийн дээд лиг
Bundesliga [1]
Германы дээд лиг
Champions League [11]
Европын хөлбөмбөгийн холбооны аваргуудын лигийн мэдээлэл энд байна
UEFA евро лиг [3]
европын лигийн тухай мэдээлэл
Ханын Цаас [1]
Хөлбөмбөгийн гайхамшигтай ханын цааснууд
Дуу, Видео [1]
Хөлбөмбөгийн сонирхолтой агшинг эндээс
Тоглоом, Флеш тоглоом [0]
Сонирхолтой Мэдээлэл [9]
Хөлбөмбөгийн сонирхолтой мэдээлэл
Бусад Лиг [0]
Бусад Лигийн Мэдээ
Тоолуур
Нэвтрэх
ДАШТ эхлэхэд
Main » 2010 » March » 29 » Хэцүүхэн 15н хоног
9:47 PM
Хэцүүхэн 15н хоног
     Ла Лигийн 29-р тойргийн тоглолтонд Barcelona Mallorca-гийн талбайд зочлон тоглож 1:0-ээр хожсоноор хүнд 15н хоногийн тоглолтуудаа сэтгэл зүйн бэлтгэлтэй эхлэхнээ. Mallorca энэ улиралд тун сайн тоглож байгаа бөгөөд талбай дээрээ лигийн 13 тоглолтноос 12-т нь хожоод байсан юм. Талбай дээрх энэ формоороо лигтээ Real, Barca-ын дараа л бичигдэж байсан юм. Эхний үед багууд гоол хийгээгүй, харин 2-р үед Чавигийн булангийн цохилтоныг Puyol цохисон, улмаар Златан Ibrahimovic нэмснээр хожлын гоолыг хийв.
       4 сарын 1нд:     Харин Монголын цагаар 4н сарын 1ны өглөөний 3н цагт Arsenal-тай тоглоно.
Barca-чууд үргэлж л урагшаа довтолж тоглодог. Довтолгоо хагас хамгаалалт нь гайхалтай ойлголцдог,  маш олон богино дамжуулалтууд явж бөмбөг эзэмшилт үргэлж өрсөлдөгчөөсөө илүү байдаг, аль ч байрлал дээрээ сул талгүй  гээд Barca-гийн тоглолтын хэв маяг яг одоо дэлхийд ноёрхож байна. Авьяаслаг тоглогчдоос гадна Барсагийн амжилтын нэг нууц бол бэртэл гэмтэлд ороогдоггүй явдал.
Тэдэнтэй ойролцоо тоглолтыг Англиас Arsenal үзүүлдэг. Тиймээс ч хөлбөмбөгын фенүүд энэ хоёр багийг аваргуудын лигийн шөвгийн наймд оноолт таарахад л арааны шүлс нь асгарсан байхаа.
Хэдийгээр зарим нэгэн нь Барсаг өнгөрсөн улиралынх шигээ супер тоглолтыг үзүүлэхгүй байна гэж байгаа хэлж байгаа бөгөөд Arsenal багийг хожоосой гэж ярилцацгааж байна.
Мэдээжийн хэрэг тоглогчдийн ур чадвар, багын ажиллагааг харьцуулах юм бол Barcelona баг илт сайн гэдэг нь ойлгомжтой асуудал юм. Дээрээс нь дадлага туршлагаар ч гэсэн илт давуу гэдэг нь Barca багыг хөгжөөн дэмждэг фэнүүдийнх нь хувьд гарцаагүй хожино гэсэн итгэл найдварийг нь улам нэмж байгаа юм.
Дээрээс нь энэ тоглолтыг хуучин андуудынхаа эсрэг тоглох Тьерри Анри, Чекс Фабрегас нар чимж байгаа юм. 2006 онд Арсенал түүхэн амжилтаа үзүүлж Аваргуудын лигийн финалд шалгарсан нь яах аргагүй Тьерри Анритай холбоотой. Тэр жил Барсад ялагдан мөнгөн медаль хүртэж  толгой гудайлгаж байсан Анри одоо эсрэг дүрээр хуучин багтайгаа тоглох гэж байна. Арсеналын түүхийг бичилцсэн энэ эрхэмийг Эмирэйтс цэнгэлдэхэд Буучдын фенүүд халуун дотноор угтан авах нь тодорхой. Харин Анри гоол оруулвал баяраа тэмдэглэхгүй гэж Бекс шиг амлаж чадах болов уу. Мөн энэ тоглолтонд Барсагийн академиар хүмүүжсэн Ческ Фабрегас төрж өссөн багийнхаа эсрэг анх удаа тоглоно. Авьяаслаг тоглогчоо алдсанаа ухаарсан Каталончууд Фабрег эргүүлэн авчрахаар өнгөрсөн жилээс оролцож байгаа ч Арсеналын удирдлага түүнийг зарах бодолгүй байгаа нь ойлгомжтой. Одоо Фабре Барсад өөрийгөө хэн бэ гэдгээ харуулах болно.
       4 сарын 3нд:     Энэ тоглолтын дараа Barca-гийн эсрэг Ла Лигтээ 6р байранд явж байгаа Athletic club-тэй тоглох юм байна. Өмнө нь энэ 2 баг 11р тойрогтоо учраа таарсан тоглолтонд 1-1ээр тэнцэж Barca багт шавар хааж байсан юм байна. Энэ нь Athletic club-ыг сайн формтой байгааг нь харуулж байна.
       4 сарын 7нд:     Түүний дараа Arsenal-тай аваргуудын лигын хариу тоглолтоо хийнэ.

   4 сарын 11нд:     Харин энэ тоглолтын дараа дэлхийн хамгийн том 2 баг хоорондоо учраа тааран тоглоно. Энэ тоглолтыг El Clasico гэж нэрлэдэг. Та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх энэ бол FCBarcelona VS Real Madrid багуудын тоглолт юм.

Үзсэн хүнээ хэзээ ч уйдаахгүй болдог энэ тоглолт нь Ла Лигийн түрүү байрын эзныг далдуур тодруулах тоглолт болох юм. Barcelona баг хэдий өмнө нь оноолт таарахад Real-ыг 1-0оор буулгаж авсан хэдий ч одоо энэ 2 баг лигтээ оноо тэнцүү яваа билээ. Түүнчлэн тэдний мөнхийн өрсөлдөгч Real-ын хувьд энэ улирал Ла Лигт талбай дээрээ 15 тоглохдоо 15 хожсон үнэхээрийн сайн формтой байгаа. Мөн лигтээ сүүлийн 11 тоглолтонд дараалан хожоод байна. Мөн Реал лигтээ 10 тоглолт дараалан 3 болон түүнээс дээш гоол хийгээд байгаа амжилт үзүүлж байгаа. Үүнээс харахад Реалын довтолгоо зогсоогдошгүй хүчтэй байгаа мэт.
 
"Олон хүн Барсагийн эсрэг хийх тоглолтыг онцолж байгаа ч бидэнд дахиад олон тоглолт үлдсэн. Бид Барсаг болон бусад өрсөлдөгч нараа хожих хэрэгтэй” гэж Криштиану Роналду хэлжээ. Криштиану Роналду болон Игуайний эсрэг Лионэл Мэсси ба Ибрахимович нар нүүр тулах энэ тоглолтыг тэр баг ялна гэж одоогоор ам бардам хэлэх шаанстай аавын хүү байхгүй байхаа.
        4 сарын 15нд:     Энэ тоглолтын дараа Ла Лигт 7р байранд яваа Deportivo багтай тоглох юм байна. Өмнөх оноолтон дээрээ Barca баг 3-1ээр хожиж байсан. Энэ тоглолтуудын дараа Barca багын эсрэг тийм ч хүчтэй багууд байхгүй байгаа билээ. Хэрвээ FCBarcelona баг энэ тоглолтууддаа дарааллан хожих юм бол аваргуудын лигын цомд 1 алхам ойртох ба эзэн хааныхаа цомыг дээрээ өргөх нь тодорхой болох юмаа.
Category: Champions League | Views: 462 | Added by: Antì_Admìn | Rating: 0.0/0
Total comments: 1
0  
1 sss   (2010-03-30 4:08 PM) [Мэдээ]
yaaaay haluuhan yum obolno dooo

Name *:
Email *:
Code *:
barclays league

МЭНДЧИЛГЭЭ
BARCLAYS
LA league
tops
Tsahim.net Topsites List Монголын шилдэг ТОП вэб сайтууд. Монголын шилдэг сайтууд - Mongolian Topsites ranked by ARIGSOR.mn CHINGGIS.ORG - MONGOLIAN TOPSITES

www.markawarez.tk

yonoo.ucoz.com

tsoom.ucoz.com

Dragonadopters

league's
Untitled Document


| Copyright Goal.mn © 2026 | Make a free website with uCoz |